Monday, May 26, 2014

     Манай дэлхий дээрх хамгийн аюултай

                               10 амьтан


10. Strawberry poison-dart frog
Хурц тод өнгөтэй энэ мэлхийний хор 10 хүнийг ч хөнөөх чадалтай.
9. Африкын зэрлэг үхэр
750 орчим кг жинтэй энэ үхрийн сандарч тэвдсэн сүргийн давхиж байгаа чиглэлд зогсож байгаа хэнд ч ямар ч боломж үгүй.
8. Туйлын цагаан баавгай
Амьтны хүрээлэнд их найрсаг, тайван мэт харагдах энэ амьтан үнэндээ маш догшин амьтан.
7. Заан
Дэлхий дээр жил бүр 500 гаруй хүн магадгүй хамгийн номхон дөлгөөн амьтан мэт санагддаг энэ амьтны хөлд үрэгддэг.
6. Австралийн давстай усны матар
Жил бүр 2000 орчим хүн Австралийн давстай усны матарны хохирогч болдог.
5. Африкын арслан
Муурын төрлийн энэ аварга амьтан жил бүр 250 хүнийг үхэлд хүргэдэг.
4. Аварга махчин загас
Жил бүр 30-100 хүн 3000 хурц шүд бүхий энэ махчин ангуучны хохирогч болдог.
3. Австралийн далайн залхаг
Дэлхийн хамгийн хортой далайн залхаг болох энэ сээр нуруугүй амьтны тэмтрүүл дунджаар 4,5 м байдаг ч 7-8 м хүрэх нь ч бий. Тэмтрүүл бүр нь 5000 түлдэг эстэй бөгөөд энэ нь 60 ширхэг зүрхний булчинг ч мэдээ алдуулах чадалтай.
2. ТөвАзийн кобра
Хэдийгээр энэ могой хамгийн хортой могой биш боловч түүний хор олон хүнийг үхэлд хүргэдэг. Жил бүр 50,000 орчим хүн энэ могойд хазуулдаг.
1. Шумуул
Эмэгчин шумуул хумхаа гэх зэрэг олон тооны ноцтой халдвар үүсгэгч шимэгчүүдийг тээж явдаг. Шумуулаар халдварлагдсан өвчний улмаас жил бүр 2 сая хүн нас бардаг хэмээн The Daily Telegraph мэдээлжээ.

Монголд айлчилсан гэрэл зурагчны дуранд буусан казах анчин охин

24 настай Израйлийн гэрэл зурагчин Ашер Свиденски /Asher Svidensky/ саяхан манай Монгол оронд зочлохдоо Казах түмний амьдралтай танилцжээ. Монголын баруун хэсэгт амьдардаг Казахын бүргэдтэй анчдыг баримтжулах зорилгоор ийнхүү аялахдаа туулай, үнэг зэрэг анг бүргэдээр агнахад суралцаж байгаа 13 настай казах охины гайхалтай гэрэл зургуудыг авсан байна.

Монголын нэн ховор, ховор амьтдыг хууль бусаар агнавал төлөх торгуулийн хэмжээ дэндүү бага байна

Монгол бол онгон зэрлэг байгаль, дэлхийд ховор ан амьтнаараа алдартай, байгалийн гайхамшиг бүрдсэн орон. Гэвч сүүлийн жилүүдэд үзэсгэлэнт онгон байгаль нь алт эрдэнэс хайгчдын бузар гарт өртөж, хайр найргүй сэндийчигдэн, ховор содон ан амьтад нь хулгайн анчдын бууны аманд онилогдож, дэндүү ихээр цөөрсөөр байна.

Согтуу заанууд

Хуурай газрын хамгийн том биетэй амьтан болох заан хэмээгч номхон дөлгөөн амьтан согтдог аж. Хөл дээрээ тогтох чадалгүй болтлоо согтож, гуйвж дайван, өнхөрч унах заануудын зургуудыг Singita сафари компаний ажилтан, талбайн хөтөч Ross Couper авчээ. Заанууд Өмнөд Африкын Kruger National Park-д ургадаг марула хэмээх жимсийг идсэний улмаас ийнхүү согтсон байна.

Шоконд орсон амьтад

Зөвхөн хүнд л сэтгэл хөдлөлийн бүхий л мэдрэмжүүд заяасан байдаг гэвэл эндүүрэл. Гайхаж цочирдох мэдрэмж хүнээс гадна амьтанд ч байдаг аж.